Өчигдөр 12:00 цагийн орчим Дархан сумын тавдугаар багийн 20-ийн долдугаар байрны орцонд хоёр сартай хүүг эх нь орхиод явсныг олжээ. Хүүхэд уйлах чимээнээр орцны жижүүр дээш гартал хоёрдугаар давхрын шалан дээр өлгийтэй хүүхэд байсан гэнэ. Хүүхдийг олсон эмэгтэй цагдаад дуудлага өгчээ. Цагдаа, сумын нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн, багийн нийгмийн ажилтан хамтарч өдрийн 16:00 цаг хүртэл хүүгийн эхийг хайсан байна. Тэд ээжийг нь олоогүй учир эрүүл мэндийн байдал болоод төрсөн хугацааг нь тодруулахаар нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хүүг аваачжээ. Ээлжинд гарч байсан их эмч Ч.Ишжамц хүүд үзлэг хийгээд хамар нь бага зэрэг битүүрч, нойрондоо муу байгааг эс тооцвол ямар нэгэн суурь өвчингүй эрүүл, хэвийн өсөлттэй гэж. Эмч нарын ажигласнаар хүүхэд хоёр сар гаруй хугацаанд ямар нэг сүү орлуулагч хэрэглэлгүй зөвхөн хөхөөөрөө хооллож байсан аж. Хүүгийн эхийг одоогоор олоогүй байгаа тул эмнэлэгт түр байлгаж, хүүхдээ сахиж буй хөхүүл эхчүүд ээлжлэн хөхүүлэн хооллож байгаа. Мөн нийгмийн ажилтнууд ээлжлэн асарч буй гэнэ.
Нийгмийн ажилтнууд ээлжлэн асарч байна. |
Эмнэлэгт байгаа хөхүүл эхчүүд хүүг хооллож байгаа. |
Өдийг хүртэл сүү орлуулагч огт хэрэглээгүй, зөвхөн хөхөөр хооллосон гэхээр... |
Дархан-Уул аймгийн төв Дархан хотод энэ хэрэг болжээ. |
Хүүгийн эхийг хайсан боловч олоогүй. |