Таны шүдэнд нарийхан хар зураас, эсвэл цэгэн зураас харагдаж байна уу? Үүнийг анхааралтай уншаарай найзуудаа smile emoticon
heart emoticon Шүдийг гадуур нь бүрхэх паалан бол хүний биеийн ясан дахь хамгийн хатуу эд бөгөөд анатомын онцлогоосоо болоод шүд дотроосоо хөндий үүсч цоорч эхлэдэг гэж ойлгож болно. Яг л гурвалжин дүрсний орой нь таньд цэгэн болон зураасан хар харагдана. Энэ паалангын түвшинд мэдрэл судас байдаггүй учираас таньд ямарч өвдөлт зовиур өгдөггүй яваад л байгаа юм.
heart emoticon Нэгэнт хар зураас, цэг үүссэн бол цоорол цааш улам даамжирхаас нь өмнө шүдний эмчид хандах хэрэгтэй. Тэгээд л 6 сар тутамд шүдний эмчид очоод шүдээ шалгуулж цоорлоос урьдчилан сэргийлж байгайрай гэж эмч нар зөвлөдөг шүү.
Үзүүлэхгүй цаг алдвал :
Цоорол хүндэрнэ
heart emoticon Хүндэрсэн үед нь эмчилвэл эмчлэх явцын хугацаа уртасна
heart emoticon Цоорол томрох тусам оронд нь тавих ломбоны хэмжээ томорч гарах зардал илүү нэмэгдэнэ.
heart emoticon Шүдний өөрийнх нь хатуу эд бага үлдэж улмаар шүдний ачаалал даах чадвар мууддаг.
heart emoticon Даах чадвар нь муудсанаар шүдээ авахуулах эсвэл цоорлийг эмчилхээс хэд дахин илүү их зардалтай шүдний бүрээс хийлгэж байж шүдээ авч үлдэх болдог.
heart emoticon Шүдээ авахуулаад оронд хамгийн сүүлийн үеийн ясанд нь суулгадаг шүд болох имплант суулгаж шүдтэй болье гэвэл бүрээс хийлгэснээс илүү их цаг мөн зардал орох болдог шүү хзмүүсээ
heart emoticon Шүдээ өвдөхөөсөө өмнө шүдний эмчид тогтмол үзүүлдэг гэр бүл нэмэгдсээр байгаад баяртай байдаг шүү smile emoticon
Монгол хүн бүрийн ШҮД ЭРҮҮЛ байг heart emoticon
Thursday, January 22, 2015
Sunday, January 18, 2015
МОНГОЛ ГЭРИЙН БАРУУН УРД ТУУРГЫГ ГӨВДӨГГҮЙ
Үдийн цайны завсарлагад зориулав. Манай сургалтын хөтөлбөрийн монгол зан заншлын хичээлийн агуулгаас:
Монгол гэрийн эзэгтэй хүүхдээ төрүүлэхдээ гэрийнхээ баруун урд хэсэгт араг тэвэрч төрдөг байсан заншилтай. Аргийг байнга түлшээр дүүрэн байлгавал тухайн айлын голомт үргэлж гал шиг бадарч, өөдөө явахыг бэлгэдэхээс гадна үргэлж элбэг хангалуун амьдрахын утга учиртай юм. Монгол ээж араг тэврэн төрдөг байсан нь гал голомт нь үргэлж элбэг дүүрэн өсөн дэвжихүйг, төрж байгаа хүүхэд нь гэр бүлээ тэтгэсэн сайн хүн болохуйг бэлгэдэж байгаа хэрэг ажээ. Гэрийнхээ баруун урд хэсэгт төрдөг учир нь тухайн айлын хамгийн их буян хишиг хадгалдаг хэсэг гэж үздэгтэй холбоотой юм. Гэрийн баруун урд хэсэгт байрлах эсгий туургыг монголчууд гөвдөггүй. Яагаад гэвэл тэр туургыг гөвөх юм бол буян хишгээ хамт гөвж байхгүй болгоно хэмээн цээрлэдэг.
Үүнтэй холбоотой нэгэн домог буй. Эрт үед нэгэн бадарчин лам тэнүүчилж яваад цөөн хэдэн малтай, үр хүүхэдгүй нэгэн айлд иржээ. Гэтэл тэр айлын нэг зузаан сүүлтэй хонь бусдаасаа арай л содон байсан бөгөөд тухайн айлын хамаг буян хишиг нь тэр хонинд л байна хэмээн боджээ. Тэгээд бадарчин тэр айлд үлдэхээр шийдэж “Танай малыг би нэг жил хариулж өгье” хэмээж. Айлын эхнэр нөхөр хоёр баярлаад бадарчинг үлдээв. Нэг л мэдэхэд жил өнгөрсөн байжээ. Тэгээд бадарчин лам явах болсноо хэлэхэд айлын эзэн сандраад “та манайд их тус боллоо, юу дуртайгаа ав” хэмээжээ. Харин бадарчин нөгөө том сүүлтэй хонийг заагаад аваад явах гэтэл тэр айлын нохой нь ирээд нөгөө хонины сүүлийг тас хазчихжээ. Бадарчин лам нэг л учир боллоо шүү гэж бодоод өнөөх хонио болиод хээрийн замд ханьтайг нь бодож нохойг чинь дагуулаад явъя гэв. Гэтэл нохой нь гэрийнхээ баруун урд талын хананы эсгий туурганд сарьчихаад яваад өгчээ. Тэр цагаас хойш тэр айл өөдлөн дэвжсээр маш их мал хөрөнгөтэй баян чинээлэг айл болж үр хүүхэд ч төрж гэнэ.
Иймийн учир өнөөг хүртэл хөдөө айлд буухдаа тухайн айлын баруун урд талаас нь зүглэж орвол маш их бэлгэшээдэг ёстой. Мөн гэрийнхээ баруун урд хэсэгт малынхаа буян хишгийг хүндэтгэж айрагны хөхүүр, мориныхоо эмээл, малынхаа тоног гэх мэт хэрэгслээ байрлуулдаг. Хоёр гурваараа саахалт буусан айлын байрлалыг харж байгаад хамгийн баруун талд бусдаасаа арай урд байрласан айлд эхэлж ордог. Энэ нь тухайн хот айлын хамгийн хүндтэй ахмад настан хүний гэр юм.
Буян Чойгийн хуудаснаас хуулбарлав.

Subscribe to:
Posts (Atom)