Saturday, February 7, 2015

Нялх үрээ муу ёроос хамгаалах монгол ухаан

МОНГОЛ СУУ БИЛЭГ
Үрийн үнэгчлэх
Нялх балчир үрс
Үдэш шөнөөр машид чангаар хашгирч уйлж
Бие нь эвгүйтэж
Нүд нь гүйх аваас
Элдэв юмнаас айж цочиж хэмээн үздэг.
Айж цочсоныг нь шалгахын тулд
Хэнгэрэг дээр нь дарж үзэх бөгөөд
Хэрэвзээ чих буюу хоолой нь өвдөж байвал
Энэ хэсэгт хөнгөн дарахад
Уйлах юм уу эсвэл тайвширна.
Хэрэвзээ тэгээгүй бол юмнаас айж гээд ширэг тавина.
Үр ширэглэх арга
Нүдэнд нь сэв суусан гэж үзээд
Рашаанд сэвийг нь шингээж авдаг.
Үүнийг тугалга хайлуулж рашаанд хийхдээ
Мэлмийн хар нь рашаандаа
Мэддэг сэв нь усандаа
Хар буруу нь рашаандаа
Хамаг бузар нь сэвэндээ гэж домнон хэлдэг.
Ингэсний дараагаар тугалгыг рашаанд хийхэд дүрс гарнам.
Сэвийг нь биежүүлж нүднээс нь гаргалаа гэж үздэг.
Түүнийг бяр чадалтай аав нь
Бяцхан үрийнхээ амийг хамгаалж
Хар мууг дарлаа гэж
Нүдэн дээр нь хугачин үзүүлэх бөгөөд
Рашааныг нь босгоны шороо нэг чимхийг хийгээд
Зүүн хойд зүг рүү гарч
Жам ёсоороо хүн болж төртүгэй,
Жаргал зовлон хоёрыг дэнслэн, дэнслэн амьдартугайЭнэ биеэ застугайИрэх ерөөлийг хүсье гээдХар мууг тонилгоно.
Бор халзан туулай
Бүрий болох, нар мандаж үүр цайх үеэр
Үрсийн гурав дахь мэлмий
Маш хүчтэй байдаг гэж үздэг.
Мөн харанхуй шөнө
Элдэв дүртэнг ажих вий хэмээн эмээж
Бор халзан туулайг хийнэм.
Балчир үрийн галны заадсыг авахуулаад
Хамрын үзүүр хүртэл
Хар хөөгөөр зураас татан
Сүнсэн бие нь бэхжихээс өмнө
Сүүдэр бүхнийг бүү хартугай.
Эрхэм бие нь бэхжихээс өмнө
Элдэв мууг бүү хартугай гэж хоёр шивнээд
Гурав дахь удаагийнхад нь зулайг үнсээд
Хөө тортог зурнам.
Ингээд харуй бүрийгээр үрийг авч явах гэж буй бол
Өлгийнх нь бүсэнд гурван ширхэг явуу хийн
Хар лусын хаздаг цагааны шид
Хонгор үрийн бүслүүр зангилаа
Хөх лусын хаздаг цагаан шид
Хөөрхөн үрийн бүслүүр уяа
Улаан лусын хаздаг цагаан
Ураг төрлийн минь бүслүүр хамгаалалт гэж
Гурвантаа хэлээд үрийн өлгийнд явууг зэхэн тогтоож
Харуй бүрийгээр балчир үрсийг авч явна.
Энэ домыг хэрэв хийхгүй бол балчир үрсэд ямар аюул байх талаар
Үрсийн мэлмий хүчирхэгээр хардаг учир
Айж мэлмий сэвтэж
Ухаанд нь сэв сууж
Энэ ужиг нь өсвөр насанд илэрч
Авир муутай, элдэв муу уршигтай үр болно гэж цээрлэдэг ажгуу.
Төрснөөс авахуулаад гурван нас хүртэл
Энэ домыг хийхэд зохимжтой.
Өөрөөр учгийг тайлвал
Зулайн яс битүүртэл
Энэ домыг хийж байх учиртай.
Үгүй бол ухамсарт нь
Хар муу сүнсний үр орж шингэнэ гэж үздэг.