Friday, March 6, 2015

Хэн нэгнийг гарын үсгээр нь шинжихүй

-Гарын үсэг зурахдаа нэрээ бараг бүтнээр нь бичсэн байвал уг хүн аливаад яардаггүй онцлогтой аж. Ямар ч юманд хариуцлагатай ханддаг. Нямбай зан чанартай. Зорьсондоо хүрэх гэсэн маш их эрмэлзлэлтэй хүн юм.

-Зарим хүн хоёр гуравхан үсэг бичээд л орхичихдог. Иймэрхүү богино гарын үсэгтэй бол тэрээр ямагт шинийг сэдэж явдаг нэгэн аж. Харамсалтай нь, түүнийгээ ажил хэрэг болгож чаддаггүй. Мөн тэрээр тэвчээргүй нэгэн ажээ. Ийм хүн дүрсхийсэн хурц зантай.

-Эхний үсгийг нь бусад үсгээс том бичиж, мутарладаг бол  энэ хүн маш их сэжигч бөгөөд юухнаас ч болов өө сэв эрдэг. Ойр дотныхон нь түүний нүдэнд өртөхөөс ч эмээдэг байна.

-Ороож угалзлуулан гоёмсог байдлаар гарын үсгээ бичдэг хүн их хөгжилтэй, гудиггүй нэгэн байх нь олонтаа. Тэд бусдыг хөгжөөхдөө гарамгай. Тэгсэн мөртлөө заримдаа дуугаа хураачихдаг талтай.

-Сунжруулан таталж гарын үсгээ зурдаг хүнийг их өгөөмөр сэтгэлтэй, найр наадамд дуртай хүн гэж ойлгоход болно.

-Гарын үсгээ зурчихаад хамгийн төгсгөлд нь сүүл маягийн урт зураас татдаг хүн бий. Түүнийг өөрийнхөөрөө мугуйдлан зүтгэдэг, бусдын шүүмжлэлийг хүлээж авдаггүй нэгэн гэжээ.

-Зарим хүн гарын үсгээ зурахдаа нэрийнхээ үсэг бүрийг өөр өөр тийш хазайлган налуулж, хайш яайш бичдэг. Ийм хүн өөрийн гэсэн байр суурьгүй, үзэл бодлоо байнга сольж өөрчилдөг нэгэн юм.

-Гарын үсэг биччихээд дээрээс нь элдэв янзын зураас тэмдэг мэтийг нэмж татдаг хүмүүс санамсаргүй байдлаар баяжих магадлалтай гэж. Тэр бүү хэл, гэнэтхэн ямар нэг албан тушаал ахиж ч мэднэ.

-Нэгэнт гарын үсгээ зурчихаад доод талаар нь урт зураас татдаг хүмүүс эрх мэдэлд дуртай гэнэ. Тэд өөрийнхөө давуу болон сул талаа маш сайн мэдэрч чаддаг байна.

-Зарим хүн гарын үсгээ зурахдаа, гарын үсгээ баллаж байгаа мэт дээрээс нь хэд хэдэн ойлгомжгүй зураас нэмж татдаг. Ийм хүмүүс тун давгүй ажилсаг байх бөгөөд өөртөө маш өндөр шаардлага тавьж ажилладаг.

-Бичиж дууссан гарын үсгээ тойруулан дугуй хүрээ маягийн юм татдаг хүмүүс шаардлага тавихдаа муу бөгөөд хэзээ ч дарга болохгүй байх магадлалтай ажээ.

-Гарын үсгээ бичсэнийхээ дараа өмнө талд нь цэг тавьдаг хүн ямар ч юмыг сайтар эргэцүүлж бодох дуртай нэгэн.

-Зарим хүн гарын үсгээ зурахдаа, нэрнийхээ сүүлд нь цэг тавьдаг. Ийм хүн сахилга батыг маш сайн сахихаас гадан дэг журамтай нэгэн юм.

Tuesday, March 3, 2015

Чарли Чаплины охиндоо бичсэн захидал /нэгийг бодогдуулна/

“Охин минь, өнөөдөр зул сарын баяр. Дүү нар чинь аль хэдийнэ унтчихсан. Ээж чинь ч унтжээ. Надаас хэдий хол байвч дүр төрх чинь үргэлж хажууд минь байх юм. Чи минь Парисын театрын тайзнаа бүжиглэж байгаа ч хөлийн чинь чимээг сонсож, нүүр царайг чинь шөнийн оддын дундаас олж харах шиг болдог.
Чи минь Татарын хаанд богтлогдсон Персийн гүнжийн дүрд хувиран бүжиглэж буйг би мэднэ ээ. Гоо үзэсгэлэнгээ гайхуулан бүжиглэ, охин минь. Од болон гялалз, охин минь. Тэгэвч үзэгчдийн алга ташилт, уухайн дуунд мансуурч, цэцэгсийн үнэрт толгой эргэж эхэлбэл эцгийнхээ захидлыг уншиж зүрх сэтгэлээ сонсоорой.
Би бол чиний эцэг, би бол Чарли, Чарли Чаплин. Балчирхаан байхад чинь олон олон шөнө орны чинь дэргэд сууж үлгэр ярин унтуулахдаа нойроо үлдэн хөөж байлаа. Би чинийхээ ирээдүйг, чинийхээ мөрөөдлийг харж байсаан. Чамайгаа бүжиглэж байгаагаар төсөөлдөг байлаа. Үзэгчид “Энэ чинь хөгшин алиалагч Чарлигийн охин шүү дээ!” хэмээн уулга алдаж байсаан. Тийм ээ, өдгөө аав нь хөгширчээ. Өнөөдөр чиний үе ирж. Бүжиглэ, охин минь!
Аав нь уранхай, өргөн өмдтэй бүжиглэж байсан бол чи минь торгон даашинзтай бүжиж байна. Чиний бүжиг, үзэгчдийн алга ташилт чамайг тэнгэрт дүүлэн нисгэх болно. Дүүлэн нис, охин минь! Гэхдээ газарт бас буухаа мартуузай! Хүмүүсийн амьдралыг мэдэж байх учиртай шүү. Чи минь өлсөж ундаасан даарч бээрсэн гудамжны бүжигчдийн амьдралыг мэдэх учиртай. Би яг л тэдэн шиг байсаан. Унтахад чинь аав нь олон үлгэр ярьж өгдөг байсан боловч өөрийнхөө үлгэрийг өгүүлж явсангүй. Энэ бол Лондонгийн гудамжинд дуулж бүжиглэж байсан өлссөн алиалагчийн тухай үлгэр юм.
Би өлсөхийн зовлон, орох оронгүйн зовлонг амссаан. Түүгээр ч барахгүй бардам зан маань хүмүүсийн шидэх зоосонд дарагдаж, өр өвдөж явсаан. Гэсэн ч би амьд үлдсэн юм шүү.
Аав нь Чаплин нэрээрээ хүмүүсийг 40 гаран жил инээлгэлээ. Гэвч тэдний инээснээс илүүтэй би уйлж явсаан. Охин минь, энэ хорвоод дуу бүжгээс өөр зүйл бас байдаг юм шүү! Үдэш тайзнаасаа буухдаа чинээлэг шүтэн бишрэгчдээ мартаж болох ч гэрт чинь хүргэж өгөх таксины жолоочоос эхнэрийнх нь тухай асуухаа битгий мартаарай. Эхнэр нь жирэмсэн, хүүхдийн живхний мөнгөгүй бол халаасанд нь мөнгө хийгээрэй. Харин бусад хүмүүстэй яс тооцоо хийж бай.
Хааяа ч гэсэн хотоор алхалж ядуу зүдүү, тарчиг амьдралтай хүмүүсийг харж бай. УРЛАГ ХҮНД ДҮҮЛЭН НИСЭХ ДАЛЬ ЖИГҮҮР ХАЙРЛАДАГ ХЭРНЭЭ ХӨЛИЙГ НЬ ХУГАЛЖ ХАЯДАГ ЖАМТАЙ. Охин минь, өөрийгөө үзэгчдээс дээгүүр мэт санасан тэр өдрөө тайзаа орхиорой. Парис хотын зах руу явж өөр шигээ бүжигчдийг хар. Тэдэн дунд чамаас илүү авьяастай нь ч таарна. Өөрийгөө бүү хуур.
Аав нь чамд чекийн дэвтрээ яву
уллаа. Чамайгаа хангалуун амьдраасай гэж хүсэж байна. Гэхдээ охин минь, 2 франкийг өөртөө, 3 дахийг нь бусдад зориулж байгаарай. Аав нь циркэд олон жил ажилласан шүү дээ. Олсон дээр явагчдын өмнөөс их л санаа зовдог байлаа. Гэхдээ хүмүүс олсон дээр явагчдаас илүү газраар явахдаа хөл алддаг даа. Сайхан харагдсан очир эрдэнэ рүү тэмүүлэхдээ, сайхан эрийг хүсэмжлэхдээ чи эгээтэй л ямар ч туршлагагүй олсон дээр явагч шиг болно. Зүрх сэтгэлээ очир эрдэнэсээр бүү соль. Сэтгэл зүрхийг чинь хайрлаж чадсан хүнд л нүцгэн биеэ зориулаарай.
Аавынхаа бичсэн болгоныг миний охин ойлгоно байх аа. Чарли өвгөрчээ. Хэзээ нэгэн цагт энэ хорвоог орхин одно. Охин минь, толинд харахдаа чи аавынхаа дүр төрхийг харах болно. Чиний судсаар миний цус гүйж байгаа. Би сахиусан тэнгэр шиг ариун байгаагүй ээ. Гэхдээ би хүн шиг хүн байхыг хичээж амьдарсаан. Чи минь ч бас ийм байхыг хичээгээрэй.
Үнсье, охин минь”
1965 оны 12-р сар
Жич: Жүжигчин, найруулагч Ч. Чаплин 12 хүүхэдтэй байсан бөгөөд 1965 онд 76 настай байхдаа Парист бүжигчнээр ажиллаж байсан 21 настай охин Жеральдинадаа энэхүү захидлыг бичжээ.

Wednesday, February 11, 2015

Хянах самбар дээрх гэрэлний учир

Жолооч нарт маш хэрэгтэй заавар байна. Шэйр хийгээд аваарай!
Машины Хянах самбар дээр юуных нь мэдэгдэхгүй гэрэл асаад байвал эндээс хараарай
1) Fog light (front) – Манангийн гэрэл (урд)
2) Power steering warning light – Жолоодлогын асаалтын анхааруулах гэрэл
3) Fog light (rear) – Манангийн гэрэл (арын)
4) Washer fluid low – Угаагч шингэний түвшин бага
5) Brake pad warning – Тоормозны наклаад анхаарах /нимгэрсэн/
6) Cruise control on – Аяллын хяналт асаах *
7) Direction indicators – Чиглэлийн заагуур Rain and light sensor – Бороо болон гэрэл гэгээ мэдрэгч *
9) Winter mode – Өвлийн орчинд *
10) Information indicator – Мэдээллийн заагч *
11) Glow plug/diesel pre-heat warning – Халаагуур улайсах/дизель халаагуурын анхааруулга *
12) Frost warning – Цан хярууны анхааруулга
13) Ignition switch warning – Асаагуурын анхааруулга *
14) Key not in vehicle – Асаагуур түлхүүр алга
15) Key fob battery low – Асаагуур түлхүүрийн зайн цэнэг бага
16) Distance warning – Зайн /ойртолт/ анхааруулга
17) Press clutch pedal – Педал гишгэж авах
18) Press brake pedal – Тоормозны педал дарах
19) Steering lock warning – Хүрдний түгжээний анхааруулга
20) Main beam headlights – Үндсэн гэрлийн тусгал /холын тусгал/
21) Tyre pressure low – Дугуйны даралт бага
22) Sidelight information – Хажуу гэрлийн мэдээлэл
23) Exterior light fault – Гаднах гэрлийн гэмтэл
24) Brake lights warning – Тоормозны гэрлийн анхааруулга
25) Diesel participate filter warning – Дизелийн шүүлтүүрийн анхааруулга
26) Trailer tow hitch warning – Чиргүүлийн холбоосын анхааруулга
27) Air suspension warning – Агаарт буйн анхааруулга /машины тогтвортой байдал алдагдсан/
28) Lane departure warning – Нарийн замын анхааруулга
29) Catalytic converter warning – Зөөлөн яндангийн битүүмжлэл алдагдсан анхааруулга
30) Seat belt not on – Хамгаалах бүс бүслэгдээгүй
31) Parking brake light – Зогсоолын тоормозны гэрэл
32) Battery/alternator warning – Аккумляторын цэнэгний анхааруулга 33) Parking assist – Зогсоолын туслах /зай/
34) Service required – Засвар үйлчилгээ шаардлагатай
35) Adaptive lighting – Гэрлийн тохируулга /хол ойр/
36) Headlight range control – Гэрлийн шилжүүлэлт өөрчлөлт /дугуйрсан зам дээр/
37) Rear spoiler warning – Арын салхины хамгаалалтын анхааруулга 38) Convertible roof warning – Эвхэгддэг дээврийн анхааруулга
39) Airbag warning – Хамгаалах дэрний анхааруулга
40) Handbrake warning – Гар тоормозны анхааруулга
41) Water in fuel filter – Шатахуунд ус байна /чанаргүй шатахуун/
42) Airbag deactivated – Хамгаалах дэр ажиллахгүй байна
43) Fault problem – Гэмтэл эвдрэлийн асуудал байна
44) Dipped beam headlights – Туслах гэрэл /ойрын гэрэл/
45) Dirty air filter – Агаарын шүүр бохирдсон
46) Eco driving indicator – Эко жолоодлогын заагч
47) Hill descent control – Налуу газрын хяналт
48) Temperature warning – Температурын анхааруулга /хөдөлгүүрийн хөргөлтийн систем/
49) ABS warning – ABS тоормозны системийн анхааруулга
50) Fuel filter warning – Бензин шүүлтүүрийн анхааруулга
51) Door open – Хаалга онгорхой
52) Bonnet open – Капот хаагдаагүй
53) Low fuel – Шатахуун бага байна
54) Automatic gearbox warning – Автомат хурдны хайрцгийн анхааруулга
55) Speed limiter – Хурдны хязгаарлагч
56) Suspension dampers – Амортизатор ажиллахгүй байна
57) Oil pressure low – Тосны даралт /Моторын тос/ бага байна
58) Windscreen defrost – Салхины шилний цан арилгах
59) Boot open – Багажны таг нээлттэй байна
60) Stability control off /ESP/ – Тогтвортой /халтиргаа гулгаатай үед/ байдлын хяналт
61) Rain sensor – Бороо мэдрэгч
62) Engine/emissions warning – Хөдөлгүүр даралт/дулааны анхааруулга 63) Rear window defrost – Арын цонхны цан арилгах
64) Auto windscreen wiping – Салхины шилний автомат арчигч

Saturday, February 7, 2015

Нялх үрээ муу ёроос хамгаалах монгол ухаан

МОНГОЛ СУУ БИЛЭГ
Үрийн үнэгчлэх
Нялх балчир үрс
Үдэш шөнөөр машид чангаар хашгирч уйлж
Бие нь эвгүйтэж
Нүд нь гүйх аваас
Элдэв юмнаас айж цочиж хэмээн үздэг.
Айж цочсоныг нь шалгахын тулд
Хэнгэрэг дээр нь дарж үзэх бөгөөд
Хэрэвзээ чих буюу хоолой нь өвдөж байвал
Энэ хэсэгт хөнгөн дарахад
Уйлах юм уу эсвэл тайвширна.
Хэрэвзээ тэгээгүй бол юмнаас айж гээд ширэг тавина.
Үр ширэглэх арга
Нүдэнд нь сэв суусан гэж үзээд
Рашаанд сэвийг нь шингээж авдаг.
Үүнийг тугалга хайлуулж рашаанд хийхдээ
Мэлмийн хар нь рашаандаа
Мэддэг сэв нь усандаа
Хар буруу нь рашаандаа
Хамаг бузар нь сэвэндээ гэж домнон хэлдэг.
Ингэсний дараагаар тугалгыг рашаанд хийхэд дүрс гарнам.
Сэвийг нь биежүүлж нүднээс нь гаргалаа гэж үздэг.
Түүнийг бяр чадалтай аав нь
Бяцхан үрийнхээ амийг хамгаалж
Хар мууг дарлаа гэж
Нүдэн дээр нь хугачин үзүүлэх бөгөөд
Рашааныг нь босгоны шороо нэг чимхийг хийгээд
Зүүн хойд зүг рүү гарч
Жам ёсоороо хүн болж төртүгэй,
Жаргал зовлон хоёрыг дэнслэн, дэнслэн амьдартугайЭнэ биеэ застугайИрэх ерөөлийг хүсье гээдХар мууг тонилгоно.
Бор халзан туулай
Бүрий болох, нар мандаж үүр цайх үеэр
Үрсийн гурав дахь мэлмий
Маш хүчтэй байдаг гэж үздэг.
Мөн харанхуй шөнө
Элдэв дүртэнг ажих вий хэмээн эмээж
Бор халзан туулайг хийнэм.
Балчир үрийн галны заадсыг авахуулаад
Хамрын үзүүр хүртэл
Хар хөөгөөр зураас татан
Сүнсэн бие нь бэхжихээс өмнө
Сүүдэр бүхнийг бүү хартугай.
Эрхэм бие нь бэхжихээс өмнө
Элдэв мууг бүү хартугай гэж хоёр шивнээд
Гурав дахь удаагийнхад нь зулайг үнсээд
Хөө тортог зурнам.
Ингээд харуй бүрийгээр үрийг авч явах гэж буй бол
Өлгийнх нь бүсэнд гурван ширхэг явуу хийн
Хар лусын хаздаг цагааны шид
Хонгор үрийн бүслүүр зангилаа
Хөх лусын хаздаг цагаан шид
Хөөрхөн үрийн бүслүүр уяа
Улаан лусын хаздаг цагаан
Ураг төрлийн минь бүслүүр хамгаалалт гэж
Гурвантаа хэлээд үрийн өлгийнд явууг зэхэн тогтоож
Харуй бүрийгээр балчир үрсийг авч явна.
Энэ домыг хэрэв хийхгүй бол балчир үрсэд ямар аюул байх талаар
Үрсийн мэлмий хүчирхэгээр хардаг учир
Айж мэлмий сэвтэж
Ухаанд нь сэв сууж
Энэ ужиг нь өсвөр насанд илэрч
Авир муутай, элдэв муу уршигтай үр болно гэж цээрлэдэг ажгуу.
Төрснөөс авахуулаад гурван нас хүртэл
Энэ домыг хийхэд зохимжтой.
Өөрөөр учгийг тайлвал
Зулайн яс битүүртэл
Энэ домыг хийж байх учиртай.
Үгүй бол ухамсарт нь
Хар муу сүнсний үр орж шингэнэ гэж үздэг.

Thursday, January 22, 2015

Шүдний эмчийн зөвлөгөө

Таны шүдэнд нарийхан хар зураас, эсвэл цэгэн зураас харагдаж байна уу? Үүнийг анхааралтай уншаарай найзуудаа smile emoticon
heart emoticon Шүдийг гадуур нь бүрхэх паалан бол хүний биеийн ясан дахь хамгийн хатуу эд бөгөөд анатомын онцлогоосоо болоод шүд дотроосоо хөндий үүсч цоорч эхлэдэг гэж ойлгож болно. Яг л гурвалжин дүрсний орой нь таньд цэгэн болон зураасан хар харагдана. Энэ паалангын түвшинд мэдрэл судас байдаггүй учираас таньд ямарч өвдөлт зовиур өгдөггүй яваад л байгаа юм.
heart emoticon Нэгэнт хар зураас, цэг үүссэн бол цоорол цааш улам даамжирхаас нь өмнө шүдний эмчид хандах хэрэгтэй. Тэгээд л 6 сар тутамд шүдний эмчид очоод шүдээ шалгуулж цоорлоос урьдчилан сэргийлж байгайрай гэж эмч нар зөвлөдөг шүү.
Үзүүлэхгүй цаг алдвал :
Цоорол хүндэрнэ
heart emoticon Хүндэрсэн үед нь эмчилвэл эмчлэх явцын хугацаа уртасна
heart emoticon Цоорол томрох тусам оронд нь тавих ломбоны хэмжээ томорч гарах зардал илүү нэмэгдэнэ.
heart emoticon Шүдний өөрийнх нь хатуу эд бага үлдэж улмаар шүдний ачаалал даах чадвар мууддаг.
heart emoticon Даах чадвар нь муудсанаар шүдээ авахуулах эсвэл цоорлийг эмчилхээс хэд дахин илүү их зардалтай шүдний бүрээс хийлгэж байж шүдээ авч үлдэх болдог.
heart emoticon Шүдээ авахуулаад оронд хамгийн сүүлийн үеийн ясанд нь суулгадаг шүд болох имплант суулгаж шүдтэй болье гэвэл бүрээс хийлгэснээс илүү их цаг мөн зардал орох болдог шүү хзмүүсээ
heart emoticon Шүдээ өвдөхөөсөө өмнө шүдний эмчид тогтмол үзүүлдэг гэр бүл нэмэгдсээр байгаад баяртай байдаг шүү smile emoticon
Монгол хүн бүрийн ШҮД ЭРҮҮЛ байг heart emoticon

Sunday, January 18, 2015

МОНГОЛ ГЭРИЙН БАРУУН УРД ТУУРГЫГ ГӨВДӨГГҮЙ

Үдийн цайны завсарлагад зориулав. Манай сургалтын хөтөлбөрийн монгол зан заншлын хичээлийн агуулгаас:

Монгол гэрийн эзэгтэй хүүхдээ төрүүлэхдээ гэрийнхээ баруун урд хэсэгт араг тэвэрч төрдөг байсан заншилтай. Аргийг байнга түлшээр дүүрэн байлгавал тухайн айлын голомт үргэлж гал шиг бадарч, өөдөө явахыг бэлгэдэхээс гадна үргэлж элбэг хангалуун амьдрахын утга учиртай юм. Монгол ээж араг тэврэн төрдөг байсан нь гал голомт нь үргэлж элбэг дүүрэн өсөн дэвжихүйг, төрж байгаа хүүхэд нь гэр бүлээ тэтгэсэн сайн хүн болохуйг бэлгэдэж байгаа хэрэг ажээ. Гэрийнхээ баруун урд хэсэгт төрдөг учир нь тухайн айлын хамгийн их буян хишиг хадгалдаг хэсэг гэж үздэгтэй холбоотой юм. Гэрийн баруун урд хэсэгт байрлах эсгий туургыг монголчууд гөвдөггүй. Яагаад гэвэл тэр туургыг гөвөх юм бол буян хишгээ хамт гөвж байхгүй болгоно хэмээн цээрлэдэг.

Үүнтэй холбоотой нэгэн домог буй. Эрт үед нэгэн бадарчин лам тэнүүчилж яваад цөөн хэдэн малтай, үр хүүхэдгүй нэгэн айлд иржээ. Гэтэл тэр айлын нэг зузаан сүүлтэй хонь бусдаасаа арай л содон байсан бөгөөд тухайн айлын хамаг буян хишиг нь тэр хонинд л байна хэмээн боджээ. Тэгээд бадарчин тэр айлд үлдэхээр шийдэж “Танай малыг би нэг жил хариулж өгье” хэмээж. Айлын эхнэр нөхөр хоёр баярлаад бадарчинг үлдээв. Нэг л мэдэхэд жил өнгөрсөн байжээ. Тэгээд бадарчин лам явах болсноо хэлэхэд айлын эзэн сандраад “та манайд их тус боллоо, юу дуртайгаа ав” хэмээжээ. Харин бадарчин нөгөө том сүүлтэй хонийг заагаад аваад явах гэтэл тэр айлын нохой нь ирээд нөгөө хонины сүүлийг тас хазчихжээ. Бадарчин лам нэг л учир боллоо шүү гэж бодоод өнөөх хонио болиод хээрийн замд ханьтайг нь бодож нохойг чинь дагуулаад явъя гэв. Гэтэл нохой нь гэрийнхээ баруун урд талын хананы эсгий туурганд сарьчихаад яваад өгчээ. Тэр цагаас хойш тэр айл өөдлөн дэвжсээр маш их мал хөрөнгөтэй баян чинээлэг айл болж үр хүүхэд ч төрж гэнэ.

Иймийн учир өнөөг хүртэл хөдөө айлд буухдаа тухайн айлын баруун урд талаас нь зүглэж орвол маш их бэлгэшээдэг ёстой. Мөн гэрийнхээ баруун урд хэсэгт малынхаа буян хишгийг хүндэтгэж айрагны хөхүүр, мориныхоо эмээл, малынхаа тоног гэх мэт хэрэгслээ байрлуулдаг. Хоёр гурваараа саахалт буусан айлын байрлалыг харж байгаад хамгийн баруун талд бусдаасаа арай урд байрласан айлд эхэлж ордог. Энэ нь тухайн хот айлын хамгийн хүндтэй ахмад настан хүний гэр юм.

Буян Чойгийн хуудаснаас хуулбарлав.

Monday, December 1, 2014

Түмэн зүйлийн тустай Хүнсний Сод

Айл бүрийн гал тогоонд заавал байдаг зүйлийн нэг болох хүнсний содыг бид зөвхөн нарийн боов хийхдээ л ашигладаг гэтэл сод нь айл өрхийн эмийн санд зайлшгүй байх ёстой зүйлүүдийн нэг гэдгийг төдий л мэддэгүй. Энэ бодис үнэндээ маш олон талын ашигтай бөгөөд гэрийн эзэгтэй бидний гайхалтай туслах болж чадна. Тэгвэл содыг чухам яаж, юунд хэрэглэдгийг танд сонирхуулъя.
* Тээврийн хэрэгслээр явах үед танай хүүхдийн дотор муухай оргиж толгой нь эргэдэг бол сод давсны уусмал их тус болно. Нэг литр буцалсан бүлээн усанд тал цайны халбага сод, нэг цайны халбага давс уусгаад таван минут тутамд нэг хоолны халбагаар уулгах хэрэгтэй. Энэ уусмалыг цус алдах, шингэн алдах юм уу халуураад их хөлөрч буй өвчтөнд уулгавал шингэнээ хурдан нөхдөг.
* Содны уусмалаар хөл, ам болон суганы муухай үнэрийг арилгаж болно. Исэллэг орчинд нян хурдан үржиж эвгүй үнэр үүсдэг бол хүнсний сод энэ хүчиллэг чанарыг саармагжуулж, үнэр ялгарахыг зогсоодог байх нь. Зун цагт өглөө бүр содны уусмалаар суга, их хөлөрдөг хэсэгтээ арчвал биед ч тухтай.
* Нүд өвдсөн үед содны уусмалаа зөөлөн хөвөнд шингээгээд нүднийхээ гаднаас ойр ойрхон шавшиж цэвэрлэ. Гэхдээ нэг хөвөнгөөр нэг л удаа нүдээ арчих хэрэгтэйг анхаарна уу.
* Зүрх гэнэт хүчтэй дэлсэх үед цайны халбаганы хагасаар сод найруулж уухад зүрхний цохилт багасна.
* Даралт буулгах эм гарын дор байхгүй үед цайны халбаганы хагасаар сод найруулж уухад цусны даралт бага зэрэг бууна.
* Содыг бага зэрэг норгож зуурмаг болгоод шумуул, ялаа хазсан газар жин тавихад тэр дороо загатнахаа больж улайлт нь хурдан арилдаг.
* Содтой усаар утлага хийе гэвэл данханд нэг аяга ус, нэг цайны халбага сод хийж буцалга. Тэгээд данхны цоргонд цаасаар хоолой хийгээд түүгээрээ 10-15 минут амьсгална.
* Буйл үрэвссэн хэсэгхэн газар хуруугаараа содны зуурмаг түрхээд, шүдний сойзоор угаах хэрэгтэй. Ингэснээр та амны хөндийгөө ч давхар цэвэрлэчихнэ. Хүчиллэг нянгуудыг ч устгана. Өдөр бүр содны уусмалаар амаа зайлж байвал шүд цоорохоос урьдчилан сэргийлдэг.
.* Ходоодны хямрал толгой өвдөх шалтгаан болдог. Ийм үед хөөрүүлсэн бүлээн сүүнд хоёр чимх сод хийгээд уухад л хангалттай.
* Эвэршсэн, ширүүн болчихсон тохойны арьсанд дараах арчилгаа хийгээрэй. Нэг литр халуун усанд шингэн саван найруулж 50 грамм сод хийгээд тос түрхсэн тохойгоо 10 минут дүрж дэвтээ. Энэ үед арьс үрдэг чулуугаар тохойгоо үе үе зөөлөн зүлгэ, дахин тос түрхээд мөн 10 минут уусмалдаа тохойгоо дүр. Арьсаа хатаасны дараагаар дахин тэжээлийн тос түрхэнэ. Энэ эмчилгээг 8-10 удаа хийвэл арьс бүрэн зөөлөрч, эрүүл болдог.
* Их хөлөрч, чийг татдаг хөлтэй хүн өглөө, орой содтой усаар (нэг аяга усанд нэг цайны халбага сод найруулах) угаагаад шөнө нь уусмал шингээсэн хөвөнг хурууны завсарт хавчуулж хоноод өглөө нь дахиж содтой усаар угаагаад сайтар хатаа. Тэгвэл тэр өдөртөө л хөл тань хөлөрч, чийгтэхгүй гэж мэд.
* Мөөгөнцөртсөн хөлнийхөө хурууны завсар нэг хоолны халбага содоор зуурмаг түрхээд хэсэг байлгасны дараа усаар зайлж хатаа. Сүүлчээр нь мөөгөнцөртсөн хэсэг дээр нь крахмал юм уу хүүхдийн цацлага түрхээд байвал мөөгөнцөр арилж, эдгэрнэ.
* Хөхүүл ханиалга дарах сонгомол сайн аргуудын нэг бол содтой сүү уух. Хөөрүүлсэн сүүнд нэг халбага сод найруулаад унтахаасаа өмнө уучихад цэр сайн шингэрч хонодог.
* Хоолой өвдсөн үед содтой усаар хоолойгоо өдөрт 5-6 удаа зайлаад байвал хоолойны өвчин багасна. (Нэг стакан бүлээн усанд хоёр цайны халбага сод найруулна)
* Хамар битүүрэхэд содны уусмал дусаавал маш үр дүнтэй. Харин хамарнаас их шингэн гараад байвал өдөрт 2-3 удаа содны уусмалаар угаалга хийх хэрэгтэй.
Энгийн хүнсний сод олон эмгэг, зовиураас ангижруулах гайхалтай үр дүнтэй байдаг. Сайн гэрийн эзэгтэйн эмийн санд сод заавал байх ёстой зүйлүүдийн нэг юм.