С.Зоригийн аллагатай холбоотой 10 чухал баримтаас харахад энэ хэргийг
маш өндөр эрх мэдэлтэй хүмүүс зохион байгуулсан нь тодорхой харагддаг юм.
Ингэж чадах тийм ч олон хүн байхгүйг та мэдэж байгаа биз ээ. Ингээд цуст арван баримтын талаар үзэл бодлоо хуваалцацгаая.
1.Хэргийн газарт анх очиж Д.Булганаас байцаалт авч, үзлэг хийсэн
цагдаагийн хошууч усанд осолдсон. Түүний энэ үхэл сэжигтэй байгаа
гэдгийг олон хүн хэлдэг.
2.С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэж, шоронд сар гаруй суугаад гарсан, одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр цонхоороо унаж нас барсан. Цагдаагийнхан энэ хэргийг шалгаж, С.Эрдэнийг сэжигтнээр татан байцааж байсан боловч түүнийг гэм буруутнаар тогтоогоогүй. Эхнэр нь амиа хорлох гээд цонхоор унасан болж, энэ хэрэг хаагдсан. Гадны нөлөөтэй байх магадлал өндөр байснаас л сэжигтэн шалгасан нь тодорхой байдаг. Энэ эмэгтэй С.Зоригийн анхны эхнэр байсан юм.
4.Дээр дурдсан гэрчийн мэдүүлгийн мөрөөр өнөөх “Болд” гэгчийг эрэн сурвалжилж олоход өнөөх хүн нь цагдаагийн ахмад цолтой нэгэн байсан аж. Гэвч Дарханд хөлдөж үхсэн байжээ. Асуудал ийн эргэхэд ажлын хэсэг цогцсыг булшнаас дахин гаргаж, шүүх эмнэлгийн үзлэгт оруулахад хөлдөж биш гадны нөлөөтэй нас барсан нь албан ёсоор тогтоогдсон.
5.Хоёр алуурчныг С.Зоригийн гэрээс гараад шатаар санд мэнд уруудаж гүйж байхыг харсан хоёр залуугийн нэг нь тамлуулж нас барсан. Гэрийнхэн нь энэ талаар ямар ч мэдээлэл өгдөггүй. Ар гэрийнхэн нь сэтгэл санааны хүнд дарамтад байгаа нь илт анзаарагддаг. Юутай ч энэ залуу амьдралынхаа эцсийн мөч хүртэл “Энэ хэргийн бүх учрыг Булган л мэднэ” гэж байсан агаад гэрийнхэн нь ч энэ бодлынхоо золиос болсон байж магадгүй гэдгийг хэлсэн байдаг.
6.Дархан-Уул аймгийн Цагдаагийн ахмад бусдад онц хэрцгийгээр алуулсан хэрэг гарсан. Түүний шулуун гэдэс /анус/ рүү тосон бал чихэх зэргээр тамлаж хөнөөсөн гэдэг. Бүр хожим энэ цагдаагийн ажилтан С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан нь ил болсон юм.
7.Хэрэг гарах үед Хууль зүйн сайд байсан С.Батчулуун өвчний учир нас барсан. Гэвч зарим дотны нөхөр нь түүнийг хорлогдсон байж магадгүй гэдгийг О.Дашбалбар нараар жишээ аван хэлж байжээ.
8.Хэрэг гарахын өмнө Монголд орж ирээд хэрэг гарсны маргааш нь хилээр гарсан Мөрөн хэмээх өвөрмонгол залуу гадаадад яг С.Зоригийн аллагын байдалтай төстэйгээр амь насаа алдсан. Түүнийг Өвөрмонголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч н.Мөрөн хэмээгчтэй олон нийт андуурдаг тал бий.
9.Хоёр алуурчныг харсан гэх таксины жолооч мөн л сураг алдарсан. Магадгүй түүнийг уг хоёр хүнийг тээвэрлэсэн байж мэднэ гэж үздэг.
10.Хэргийг хянаж байсан прокурор н.Дарийжав учир битүүлэг шалтгааны улмаас амиа алдсан. Энэ бүхэн тохиолдол байсан уу, эсвэл...
Ямартай ч энэ
хэрэгтэй ямар нэгэн сэжмээр холбогдсон хүмүүсийн амь нас туйлын хэврэг
байсныг дээрхээс харж болно. Хэргийн улбаа улам бүдгэрсээр...