Цахиур желе буюу Silica gel гэж гутал, цүнх, зарим төрлийн хувцас гэх мэт янз бүрийн шинэ бүтээгдэхүүн худалдан авахад дотор нь байдаг 2, 3 см хэмжээтэй цаасан ууттай жижигхэн үрэлнүүдийг хэлдэг. Энэ жижигхэн тунгалаг үрэлнүүд нь чийгийг маш сайн шингээдэг онцгой шинж чанартай тул хаяхаа түр азнаарай.
"Битгий ид" ХАТААГЧ Цахиур желе Холхон хая "Битгий ид" ХАТААГЧ |
1.Гэрэл зургийн аппаратны цан арилгах
Усны хамгаалалттай гэрэл зургийн аппарат бол үнэхээр гайхалтай зүйл. Гэвч заримдаа аппаратныхаа дуранг цантсан хэвээр нь орхисноор асуудал үүсдэг. Тиймээс аппаратныхаа гэрэнд нэг юм уу хоёр уут үрэл хийчих. Аппаратны доторх чийгийг маш сайн шингээнэ.
2.Норсон гар утас хатаах
Санамсаргүйгээр гар утсаа усанд унагах тохиолдол маш их байдаг. Тэгвэл аль болох түргэн батерей болон картыг нь утаснаасаа салгаж аваад норсон гар утсаа ууттай үрэлнүүд дунд хийгээрэй. Цахиур желе байхгүй бол цагаан будаа ч гайгүй сайн шингээгч болж чаддаг.
3.Электрон хэрэгсэл цантахаас хамгаалах
Хүйтэнд гадаа авч явсан камер чинь дулаан газар ороод цантчих нь элбэг. Энэ тохиолдолд батерей, карт, дурангаа салгаж тавиад цахиур желетэй саванд аппарат, камераа хийчих.
4.Сахлын хутгаа удаан ашиглах
Ус чийг болон агаарын нөлөөгөөр сахлын хутганы ир цагаасаа өмнө мохоход хүргэдэг. Тиймээс сахлын хутгаа 4-5 уут цахиур желетэй, тагтай хуванцар саванд хийж хадгалаарай.
5.Нүүрний энгэсэг болон аяллын цүнх
Хэрвээ та аяллын болон гоо сайхны хуурай бүтээгдэхүүнийхээ цүнхэнд ганц хоёр уут цахиур желе хийчихвэл чийгнээс айлтгүй.
6.Даавууг хуурай хадгалах
Хэрвээ та юм оёх дуртай, гар урлал хийдэг бол даавуунуудаа цахилгаан товчтой даавуун уут эсвэл нийлэг цүнхэнд хийгээд дунд нь хэд хэдэн уут цахиур желе хийчих.
7.Аяллын чийгтэй хувцас
Бид аялал зугаалгаар явах үед усанд сэлэх нь гарцаагүй. Амралт дуусах хүртэл усанд тоглоно гэдэг бол гайхалтай ч явах цаг болох үед нойтон, чийгтэй хувцсаа цүнх, чемодандаа хийх болдог. Энэ тохиолдолд чийгтэй хувцсаа цахиур желенүүдтэй хамт хийвэл илүүдэл чийгийг нь шингээнэ. Мэдээж хэрэг цахиур желе нь их байх тусам сайн.
8.Гэрэл зурагнуудаа хамгаалах
Гэрэл зурагнууд хадгалдаг хайрцгандаа цахиур желе хийчихвэл зураг чинь хуурай, найдвартай хадгалагдана гэдэгт итгээрэй.
9.Мөнгөн эдлэлээ хамгаалах
Ер нь, чийг гэдэг мөнгөн болон бусад үнэт эдлэлийн өнгө зүсэнд сөргөөр нөлөөлдөг. Үнэт эдлэлийнхээ хайрцганд ганц уут цахиур желе хийчихвэл санаа зовох нь багасна.
10.Ачаа тээшээ хуурай хадгалах
Гадаа бороо орж байхад цүнхтэй хувцас болон бусад ачаа тээш чийгтэй болчихдог. Харин хэд хэдэн уут цахиур желе байгаа тохиолдолд чийгнээс айх явдалгүй.
11.Цэцэрлэгжүүлэлт
Ирэх жил тарихаар төлөвлөж байгаа үрнүүд чинь хөгцөрчихсөн байх вий. Ийм таагүй зүйлтэй тулгарахгүйн тулд үрнүүдээ төрөл бүрээр нь жижигхэн дугтуйнд хийгээд хэдэн уут цахиур желетэй хамт агаар нэвтэрдэггүй саванд хадгал.
12.Эм шахмал болон витаминууд
Хуурай хүнс, эм, витамины саванд цахиур желе байхыг та харж байсан биз. Энэ нь тэдгээр бүтээгдэхүүнүүдийг хуурай, хөгцрөхгүй, муудахгүй хадгалахад тустай. Тэдгээрийг цахиур желетэй нь хамт байлгавал бүтээгдэхүүний шинэхэн байдал удаан хадгалагдахад тус болно.
13.Бичиг баримт хадгалах
Хувийн чухал бичиг баримтаа хаа ч хадгалдаг байсан хэдэн уут цахиур желетэй хийсэн нь дээр.
14.Цэцэгс
Нэг хэсэг охид цэцгийн хатаамал хийдэг байсан даа. Том болсон ч цэцгийн хатаамал хийх дуртай хэвээрээ л байна уу. Тийм бол цэцгийн хатаамлуудаа хоёр уут цахиур желетэй хамт хадгалаарай.
Цонхны чинь завсарт цан үүсээд байгаа бол завсарт нь цахиур желе хийгээрэй.
16.Тэжээвэр амьтны хоол
Тэжээвэр амьтныхаа хоолыг их хэмжээгээр авсан тохиолдолд уг хоол чийгтэй даах нь элбэг. Тиймээс уутных нь ёроолд 2-3 уут цахиур желе хийчих. Харин амьтнаа хооллохдоо цахиур желег хамт өгөхөөс болгоомжлоорой.
17.Салхины шил цантах
Машиндаа хэдэн уут цахиур желе тавьчих, ялангуяа хянах самбар дээрээ. Чийгшил ихтэй үед энэ нь салхины шил цантахгүй байхад тусалдаг.
Зөвлөгөө: Хэрвээ цахиур желе чинь үүргээ гүйцэтгэж чадахгүй байх шиг санагдвал жигнэмэгний цаасан дээр тавиад 40 хэм халаасан шарах шүүгээнд нэг цаг байлгахад чийгнээс хамгаалах, хуурай шинж чанар нь сэргэнэ. Мөн цахиур желегээ ашиглахгүй байх үедээ орчны чийгнээс хамгаалж, агаар нэвтэрдэггүй саванд хийх хэрэгтэй шүү. Мэдээж хэрэг энэ бүтээгдэхүүнийг идэж болохгүй тул балчир хүүхдүүдэд сануулж, шаардлагатай тохиолдолд гар нь хүрэхгүй газар хадгалвал дээр.