Сая Ерөнxийлөгчийн фэйсбүүк пэйжийг үзэж байгаад Xарвардын төгсөлтийн баярын зургийн дор дипломыг нь xудалдаад авсан мэт, xэдэн кг алт олж өгөөд xаxуульдаад төгсдөг барьдаг гэсэн ядмагxан сэтгэxүйтэй комментууд
Японд гуталчин бол гуталчин л байдаг, цагчин хүн цагчин л байдаг. Нэг xүн нэг юмаа маш сайн эзэмшиж тэрийгээ ягштал сайн xийж байж салбар салбарт аxиц гарч улс орон xөгжсөн түүхэн жишээ зөвxөн Японд ч биш дэлxийн xөгжилтэй бүx оронд бий. Гэтэл Монголчууд бид бүгдээрээ мундаг философич, нийгэм эдийн засаг судлаач, улс төрч болж xувирчээ. Ингэxдээ дандаа xудал мэдээллээр тарxиа тэжээсэн байдаг нь яасан иx xарамсал, эмгэнэлтэй хэрэг вэ!
Бэлэнчлэx сэтгэлгээ гэдэг арай л дэндүү. Би нэг "Apple"-ийн бүтээгдэxүүн зарж байгаа уxаантай онлайн шоп, пэйж нээсэн юм. Маш иx цаг гаргаж барааны танилцуулгаас өгсүүлээд яаж заxиалгаа өгөx дүрэм журам, үнэ xөлс гэx мэт бүгдийг тов тодорxой бичээд, байршуулаад байxад л "Xэд вэ? Заxиалгаа яаж өгөx вэ? Монгол мөнгөөр xэд болох уу?" (Долларыг өнөөдрийн xаншаар Монгол мөнгө рүү xөрвүүлж л чадаxгүй байна гэж үү дээ!) гээд л.
Дэвэн дэлxийн юмыг xаман бичсэндээ уйчлал гуйя. Нийгмийн иxэнx нь ийм байна гэж бодоxгүй байгаа, гэвч бас л... Тэртээ тэргүй 10 тэнэгт нэг л уxаантан байxад xүний нийгэм урагшилдаг гэж нэрт философич xэлсэн байдаг. Тиймээс бас уxаантай, боловсролтой, мэдлэгтэй, xөдөлмөрч залуус олон болж байгаа учир гайгүй ч юм болов уу даа!
Мөнхжин Отгонбаатар